Дэлхийгээр аялуулах таны хөтөч
2014 оноос хойш гадаадын жуулчдыг Монголд, Монгол жуулчдыг дэлхийд аялуулж байна.
Туршлагатай мэргэжилтнүүдийн үүсгэсэн компани
Аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж мэргэшсэн мэргэжилтнүүд хамтран Занаду Трэйвэл ХХК-ийг 2014 оны 7 сард үүсгэн байгуулсан. Бид инбаунд болон аутбаунд тур операторын чиглэлээр ажилладаг бөгөөд зундаа Европын жуулчдыг түлхүү хүлээн авдаг.
2015 оноос эхлэн Монгол жуулчдыг Зүүн Өмнөд Азийн бүх оронд аялуулж эхэлсэн. Энэ хугацаанд манай компаниар аялсан жуулчид туйлын сэтгэл хангалуун, тухтай сайхан аялаад ирсэн сэтгэгдлээ үлдээсээр байна.
Бид хөтөлбөр бүрээ боловсруулахдаа жуулчдын тав тухыг хангах зочид буудал, амттай хоолтой газруудын сонголтод хамгийн их анхаарал хандуулдаг.
Хоёр чиглэл, нэг зорилго
Бид юуны төлөө ажилладаг вэ?
Эрхэм зорилго
Ирээдүйг бусдаас нэг алхмын түрүүнд харж салбараа манлайлдаг, мэргэшсэн ажилтнуудаа эрхэмлэн дээдэлж, насан туршдаа тасралтгүй суралцах, манлайлах нөхцөлийг бүрдүүлдэг, гадаад дотоод зах зээлд өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч компани байна.
Алсын хараа
Бид дэлхийн хүний мөрөөдөлдөө хүрэх гүүр нь байж, шинийг сэтгэж, шинийг бүтээнэ.
Бидний уриа
Хөгжил дэвшлийн билэг тэмдэг — мөнхөд орших мөрөөдлийг бүтээнэ.
“Дэлхийгээр аялуулах таны хөтөч”
Таны аяллын төлөө нэг баг
18 үндсэн ажилтан, хөтөч, жолооч, тогооч зэрэг 50 гаруй гэрээт ажилтантай хамтран таны аяллыг эхнээс нь дуустал хариуцдаг.
Бид дараах холбоодын гишүүн

Аяллаа мөрөөдсөөр л байх уу?
Хаашаа, хэзээ, хэнтэй явахаа хэл. Үлдсэнийг бид төлөвлөе.
