Шууд нислэгтэй Бээжин-Юниверсал аялал
Аяллын тухай
МИАТ-ын шууд нислэгээр/онгоцонд хоолтой/ тухтай ниснэ. Бээжин хотын ихэнх үзвэр хөтөлбөрт багтсанаар онцлогтой. Нислэгтэй аялал маань нэг өдрийн чөлөөт өдөртэй тул энэ өдрөө хүссэнээр шоппинг хийнэ. Тиймээс зочид буудал БРЭНД АУТЛЕТ - шоппинг центрийн гудамжинд байрладгаараа давуу талтай. Дэлхийн хамгийн том сэдэвчилсэн парк ЮНИВЕРСАЛ СТУДИ-д ханатлаа тоглоорой! Суудлын тоо хязгаартай шүү!
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

Чингис Хаан олон улсын нисэх буудалд 05:30 цагт цугларч УБ-Бээжин чиглэлд 07:30/09:45 цагийн нислэгээр ниснэ. Бээжин хотод бууснаар аяллын хөтөч тосч авна. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Цагаан хэрмээр аялна.
Зуны олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж зургаа татуулна.
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ 4 одтой зочид буудал

Дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай Далайн аквариум-д зочлон далайн театрт далайн хав, дельфиний ухаалаг тоглолтыг үзнэ.
Араатны хаан арслан анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган м.кв талбайг эзлэх амьтны хүрээлэн-гээр зугаална.
Бээжиндээ дэлхийг харах бас нэгэн боломж Дэлхийн Парк-р зочилно.
✔️ Өглөөний хоол
✔️ Оройн хоол
✔️ 4 одтой зочид буудал

Энэ өдөр Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох Дэлхийн хамгийн том сэдэвчилсэн парк UNIVERSAL studio-д бүтэн өдрийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой. /Юниверсал орох тасалбар хөтөлбөрийн үнэд багтсан/
✔️ Өглөөний хоол
✔️ 4 одтой зочид буудал

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлнэ. /Зочид буудал олон улсын сүлжээ буудал бөгөөд байршил Брэнд аутлетын гудамжинд байрладаг тул буудлаасаа шоппингоо хийнэ/
✔️ Өглөөний хоол
✔️ 4 одтой зочид буудал

Бээжин хотын нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. 11:30/13:50 цагийн нислэгээр Улаанбаатар хотын зүг нисч Улаанбаатар хотод бууснаар та дурсамжтай аялалаа өндөрлөнө.
✔️ Өглөөний хоол
✔️ МИАТ нислэг
Таны хөтөч

4 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүнг байрлана
Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу
УБ-Бээжин-УБ шууд нислэгийн 2 талын тийз болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж
Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх үүнд гэнэтийн ослын даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу.
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.10.29 Пүрэв гараг | Дүүрсэн | 2,690,000₮ Хүүхэд 2,190,000₮ | |
2027.01.06 Лхагва гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,190,000₮ | |
2027.01.13 Лхагва гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,190,000₮ | |
2027.01.20 Лхагва гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,190,000₮ |






































