Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Гайхамшигт Чунчин -Chongqing аялал /Газар агаар хосолсон/
← Бүх аяллууд
5 Бүртгэл нээлттэй

Гайхамшигт Чунчин -Chongqing аялал /Газар агаар хосолсон/

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА8 шөнө 9 өдөр ОГНОО2026.11.15 ЧИГЛЭЛУБ-Эрээн-Хөххот-Чунчин-Хөххот-Эрээн-УБ АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

2026оны Трэнд аялал гэрлэн хот буюу 8D хот - үзэсгэлэнт Чунчин хотын аялалаар та байшин дундуур явдаг ЛИЗИБА галт тэрэг, барилга архитектурын гайхамшигаараа алдартай гэрлэн хот буюу шөнийн Хуняадун, Хятадын 4А зэрэглэлд багтах амьтны хүрээлэн, Далайн аквариум, Далайн амьтдын үзэсгэлэн, алжаал тайлж амрах халуун рашаан зэрэг таны амралт, аялалд цогц тохирсон шинэлэг аялал юм.

Онцлох зүйлс

Амьтны хүрээлэн
Чунчин хотын том худалдааны төв
Лизыба галт тэрэгний аялал
Чөлөөлтийн хөшөө
Хуняадон жуулчны гудамж
Далайн аквариум
Халуун рашааны цогцолбор
Чөлөөт өдөр

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар-Замын Үүд
ӨДӨР
01
Улаанбаатар-Замын Үүд

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

✔️Галт тэрэг: КУПЕ

Эрээн-Хөххот-Чунчин
ӨДӨР
02
Эрээн-Хөххот-Чунчин

Өглөө 07:15 Замын Үүдэд очно. Хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод ирснээр өдрийн хоолондоо орно /аялагчид өөрсдөө/

Аяллын автобусаар Хөххотын зүг хөдөлнө /5цаг явна/

Хөххот-Чунчин 22:05/00:25 нислэгээр Чунчин хот хотод ирнэ.

✔️ Орон нутгийн нислэг

✔️ 4 одтой зочид буудал

Чунчин хот
ӨДӨР
03
Чунчин хот

Хятад улсын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын гол бүс болох амьтны хүрээлэнгээр аялна.

Чунчин хотын алдартай хамгийн орчин үеийн архитектур уран хийцтэй том худалдааны төвөөр орж танилцна.

Лизыба хөндлөн төмөр замын тавцанд очиж 19 давхар орон сууцны барилгын дундуурх галт тэрэгний замаар Лизыба галт тэргээр орон сууц дундуур аялал хийнэ.

Японы эсрэг дайнд зориулан босгосон анхны ялалтын дурсгалын Чөлөөлтийн хөшөө үзэж сонирхоно.

Дараа нь Хуняадон хэмээх жуулчны гудамж руу явна.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Чунчин- Далайн аквариум- Халуун рашаан
ӨДӨР
04
Чунчин- Далайн аквариум- Халуун рашаан

Чунчин хотын Ширэнгэн ойн амьтад болон Далайн амьтад гэсэн үндсэн 2 хэсэгтэй далайн аквариум үзэхээр явна.

Дараа нь Халуун рашаан руу явна. Энэ нь Хятадын Чунчин хотын 4А тансаг зэрэглэлийн халуун рашааны цогцолбор юм.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Чунчин- Чөлөөт өдөр
ӨДӨР
05
Чунчин- Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөт цаг бөгөөд энэ өдөр аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлнэ.

✔️ Өглөөний цай

✔️ 4 одтой зочид буудал

Чунчин- Чөлөөт өдөр
ӨДӨР
06
Чунчин- Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа чөлөөт цаг бөгөөд энэ өдөр аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрүүлнэ.

✔️ Өглөөний цай

✔️ 4 одтой зочид буудал

Чунчин-Хөххот
ӨДӨР
07
Чунчин-Хөххот

Зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд 13 цагт нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ. 17:05/19:20 цагийн нислэгээр Хөххотын зүг ниснэ.

✔️ Өглөөний цай

✔️ 4 одтой зочид буудал

Хөххот-Эрээн-Замын үүд
ӨДӨР
08
Хөххот-Эрээн-Замын үүд

Өглөө Эрээн хот руу автобусаараа хөдөлнө. Эрээн хотод ирснээр 2 улсын хил нэвтэрч Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд – Улаанбаатар чиглэлд хөдөлнө. Галт тэргэнд хононо.

✔️ Өглөөний цай

✔️ Галт тэрэг: КУПЕ

Улаанбаатар
ӨДӨР
09
Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Чунчин хотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.

Таны хөтөч

Аяллын турш тантай хамт явж, бүх зохион байгуулалтыг хариуцна.
Mrs Avidaa
Mrs Avidaa
★5.0(5 үнэлгээ)
Ахлах хөтөч
2 жил
Туршлага
10+
Аялал хөтөлсөн
1 хэл
Монгол Турк
Багтсан үйлчилгээ
✓2 талын галт тэрэгний билет/КУПЕ/
✓Хөххот-Чунчин-Хөххот нислэгийн тийз
✓4 одтой зочид буудал
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Аяллын хөтөч: Хятад, Монгол хэлтэй
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓Аяллын турш үйлчлэх унааны зардал
✓Аяллын даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ
×Хөтөч, жолоочийн гарын мөнгө
БУУДАЛ

4 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүнг байрлана

Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу

ТЭЭВЭР

Галт тэрэгний билет /КУПЕ/, Орон нутгийн нислэгийн тийз
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх

  • Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж

  • Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх үүнд гэнэтийн ослын даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу.

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.11.15
Ням гараг
Бүртгэл нээлттэй2,290,000₮
Хүүхэд 2,090,000₮
Сонгосон: 2026.11.15 – 2026.11.23 · 2,290,000₮ · Хүүхэд 2,090,000₮
Аяллын үнэ
2,290,000₮ / 1 хүн
Хүүхэд: 2,090,000₮ / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
8 шөнө 9 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
2,290,000₮

Аяллын дурсамжууд