Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Хайнан Аялал /газар агаар хосолсон/
← Бүх аяллууд
5 Бүртгэл нээлттэй

Хайнан Аялал /газар агаар хосолсон/

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА9 шөнө 10 өдөр ОГНОО2026.11.14 ЧИГЛЭЛУБ-Эрээн- Хөх хот-Саньяа-Хөх хот-Эрээн -УБ АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

Хайнан арал нь Хятадын өмнөд хэсэгт, Хавай-тай нэг өргөрөгт оршдог тул Зүүн Хавай гэж бас нэрлэгддэг. Манай Хайнан арлын аялал газар агаар хосолсон байдлаар гарч байгаа бөгөөд аяллын хөтөлбөрт Ази-даа хамгийн томд тооцогддог алдарт Атлантис Акуа усан парк, Хятадын алдарт Сармагчины арал, Ялонг бэй-Шилэн гүүр, Хөлөг онгоцны аялал зэрэг гайхалтай мөчүүд бий..

Онцлох зүйлс

Хөх хот-Саньяа-Хөх хот нислэг
Атлантис усан парк
Сармагчины арал
Ялонг бэй - Шилэн гүүр
Хөлөг онгоцны аялал
Чөлөөт өдөр

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар– Замын Үүд
ӨДӨР
01
Улаанбаатар– Замын Үүд

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

✔️Галт тэрэг: КУПЕ

Эрээн хот-Хөх хот
ӨДӨР
02
Эрээн хот-Хөх хот

Өглөө 07:15 Замын Үүдэд очно. Хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод ирээд өдрийн хоолоо иднэ/аялагчид өөрсдөө.

Эрээн хотоос Хөх хот чиглэлд аяллын автобусаар хөдөлнө/5цаг явна.

✔️ Оройн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Хөх хот-Саньяа
ӨДӨР
03
Хөх хот-Саньяа

Өглөө Хөх хотын онгоцны буудал руу хүргүүлнэ. 14:00/20:00 цагийн нислэгээр Хөх хот-Саньяа чиглэлд ниснэ.

✔️ Өглөөний цай

✔️ Орон нутгийн нислэг

✔️ 4 одтой зочид буудал

Саньяа-Сармагчны арал
ӨДӨР
04
Саньяа-Сармагчны арал

Жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Сармагчны арлаар аялна. Энд Ази тивийн хамгийн урт далай дээгүүрх агаарын лифт байдаг бөгөөд аялагчид дүүжин гүүрээр Ази тивийн цорын ганц сармагчин хамгаалах дархан цаазат газарлуу явна.

Оройн хоолны дараа хөлөг онгоцны аялал хийнэ./1 цаг

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Оройн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Саньяа-Ялонг Бэй
ӨДӨР
05
Саньяа-Ялонг Бэй

Хятадын 4А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс Ялонг бэй булангийн Диваажин ой цэцэрлэгт хүрээлэн орно.

Шилэн гүүр үзэх бөгөөд тус гүүр нь 400 метрийн урттай бөгөөд, газраас хамгийн өндөр цэг нь 100 метрийн өндөртэй. /12 өртөө Экстрэм Zipline тоглож болно. Адранелин болон айдсаа шалгах сайхан мэдрэмжийг авах болно. нэмэлт төлбөртэй/

✔️ Өглөөний цай

✔️ Оройн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Саньяа- Атлантис Усан Парк
ӨДӨР
06
Саньяа- Атлантис Усан Парк

Атлантис усан парк дээр бүхий л өдрийн турш тоглоно. 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналт хийх, олон төрлийн загастай аквариум дундуур мушгиралдсан хоолойгоор гулсах, бассейнд сэлж наранд биеэ шарж болно.

✔️ Өглөөний цай

✔️ Оройн хоол

✔️ 4 одтой зочид буудал

Саньяа-Чөлөөт өдөр
ӨДӨР
07
Саньяа-Чөлөөт өдөр

Энэ өдрийг өөрийн хүслээр өнгөрөөх болно. Та дэлгүүр хэсэх, наран шарлагийн газар очих, бассейнд сэлэх мөн далайн эргээр зугаалах боломжтой.

✔️ Өглөөний цай

✔️ 4 одтой зочид буудал

Саньяа- Хөххот-Эрээн
ӨДӨР
08
Саньяа- Хөххот-Эрээн

Саньяа хотын онгоцны буудал руу хүргүүлнэ.

Саньяа-Хөххот чиглэлд 07:20/13:00 цагийн нислэгээр Хөх хотод газардана.

Дараа нь Эрээн хотын зүг хөдөлнө.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Орон нутгийн нислэг

✔️ 4 одтой зочид буудал

Эрээн- Замын Үүд
ӨДӨР
09
Эрээн- Замын Үүд

Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтэрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд – Улаанбаатар чиглэлд хөдөлнө. Галт тэргэнд хононо.

✔️ Өглөөний цай

✔️ Галт тэрэг: КУПЕ

Замын-Үүд-Улаанбаатар
ӨДӨР
10
Замын-Үүд-Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аяллаа өндөрлөнө.

Таны хөтөч

Аяллын турш тантай хамт явж, бүх зохион байгуулалтыг хариуцна.
Mrs Chimgee
Mrs Chimgee
★5.0(5 үнэлгээ)
Ахлах хөтөч
10 жил
Туршлага
22+
Аялал хөтөлсөн
1 хэл
Монгол Хятад
Багтсан үйлчилгээ
✓УБ-Замын Үүд-УБ галт тэрэгний билет
✓Хөххот-Саньяа-Хөххот нислэгийн тийз
✓4 одтой зочид буудал
✓Аяллын турш үйлчлэх унааны зардал
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Аяллын хөтөч: Хятад, Монгол хэлтэй
✓Гадаад аяллын иж бүрэн даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ
×Хөтөч, жолоочийн гарын мөнгө
БУУДАЛ

4 одтой буудал, хоёр хүний өрөө.
Нэг хүний өрөө хүсвэл нэмэлт төлбөртэй.

ТЭЭВЭР

Галт тэрэг/купе, онгоцны тийз болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх

  • Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж

Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх, энэ тохиолдолд даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.11.14
Бямба гараг
Бүртгэл нээлттэй3,290,000₮
Хүүхэд 2,490,000₮
2026.11.25
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй3,290,000₮
Хүүхэд 2,490,000₮
2026.12.04
Баасан гараг
Бүртгэл нээлттэй3,290,000₮
Хүүхэд 2,490,000₮
2026.12.11
Баасан гараг
Бүртгэл нээлттэй3,290,000₮
Хүүхэд 2,490,000₮
2026.12.25
Баасан гараг
Бүртгэл нээлттэй3,290,000₮
Хүүхэд 2,490,000₮
2027.01.02
Бямба гараг
Бүртгэл нээлттэй3,390,000₮
Хүүхэд 2,690,000₮
2027.01.09
Бямба гараг
Бүртгэл нээлттэй3,390,000₮
Хүүхэд 2,690,000₮
2027.01.23
Бямба гараг
Бүртгэл нээлттэй3,390,000₮
Хүүхэд 2,690,000₮
Сонгосон: 2026.11.14 – 2026.11.23 · 3,290,000₮ · Хүүхэд 2,490,000₮
3,290,000₮ / 1 хүн
Хүүхэд: 2,490,000₮ / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
9 шөнө 10 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
3,290,000₮

Аяллын дурсамжууд