Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Япон — Токио-Фүжи аялал
← Бүх аяллууд
4.9 Бүртгэл нээлттэй

Япон — Токио-Фүжи аялал

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА5 шөнө · 6 өдөр ОГНОО2026.11.13 ЧИГЛЭЛУБ – Япон – УБ АЯЛЛЫН ТӨРӨЛХотын аялал

Аяллын тухай

  • Нийслэл хот: Токио

  • Хүн амын тоо: 128 сая (2021)

  • Албан ёсны хэл: Япон хэл

  • Мөнгөн тэмдэгт: Япон иен (JPY)

Цорын ганц эзэн хаантай улс бөгөөд Япон улс хамгийн аюулгүй орнуудны нэг.

Манай аяллын хөтөлбөрт Дэлхий дээр хиймлээр бүтээсэн Одайба арлын аялал, Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө, Сумо-гийн ордон, Дэлхийд 2-т ордог 634м өндөр Скай Трее цамхаг, Хамгийн том гэрлэн дохионы уулзвар Шибуяа дүүрэг, Хачиго нохойны хөшөө, алдарт Фүжи уул, Аши нуур, Хар өндөг, Ширрайто хүрхрээ зэрэг Японд очоод үзэх ёстой бүхнийг багтаасан баялаг хөтөлбөртэй аялал юм.

Хувиараас бусад хугацаанд аялахыг хүсвэл Аяллын үнэ: 3,490,000+тийз болно.

Онцлох зүйлс

Солонгын гүүр
Эрх чөлөөний хөшөө
Gundam base - Робот хөшөө
Буддын сүм - Сумо ордон
Скай трий цамхаг
Хачико нохой
Фүжи уул
Аши нуур
Халуун рашаан
Ширайто хүрхрээ

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар - Япон
ӨДӨР
01
Улаанбаатар - Япон

07:45/14:40 цагийн нислэгээр Япон улсын Токио хот руу ниснэ. Нисэх буудалд аяллын хөтөч тосож аваад зочид буудалд хүргүүлэн амарна.

✔️ Оройн хоол

✔️ Зочид буудал

Токио - Хотын аялал
ӨДӨР
02
Токио - Хотын аялал
  • Далай дээр хиймлээр бүтээсэн Одайба аралд дэлхийд алдартай Солонгын гүүр, Эрх чөлөөний хөшөө болон том робот хөшөө болох Gundam base үзэж сонирхоно. 

  • Шоппинг цагтай бөгөөд Uniqlo, H&M, Zara брэндүүдээр орох боломжтой.

  • Асакуса дүүрэгт байрлах буддын сүмээр зочилно. Сумо-ийн ордны гадна дурсгалын зураг татуулна.

  • “Скай трий” цамхаг 634м өндөртэй дэлхийд 2-т бичигддэг Японы хамгийн өндөр цамхагт гарч Токио хотыг тольдон харна. Шибуяа дүүрэг рүү хөдөлж байрлах хамгийн том авто замын гэрлэн дохионы уулзвар Сукуранбүр, Хачико нохойны хөшөө үзэж зургаа даруулна.

✔️ Өглөөний цай

✔️ Зочид буудал

Токио - Фүжи уул
ӨДӨР
03
Токио - Фүжи уул
  • Японы хамгийн өндөр уул болох алдарт “Фүжи уул”-ын аялал эхлэх бөгөөд тус улсын өв соёл, байгалийн үзэсгэлэнг харах, мэдрэх хамгийн сайхан боломж байх болно.

  • Аши нуураар усан онгоцны аялалд гарах бөгөөд энэхүү усан онгоц нь далайн дээрэмчдийн хөлөг онгоцны сэдэвтэй, 40мин орчим үргэлжлэнэ.

  • Японы алдарт хар өндөг идэхээр Cable Car-т суун хүхэртэй ууланд очно. Уг өндгийг хүхрийн халуун рашаанд чанаж, төмрийн урвалд орсноор хальсыг нь хар өнгөтэй болгодог ба нэгийг идвэл насжилтыг 7 насаар нэмэгдүүлдэг гэж үздэг.

  • Дараа халуун рашаанд орно. Халуун рашаан нь амар амгалан, тайвшралын мэдрэмж төрүүлэх төдийгүй арьс, биеийг сэргээж алжаал тайлна.

✔️ Өглөөний цай

✔️ Оройн хоол

✔️ Зочид буудал

Фүжи уул - Токио
ӨДӨР
04
Фүжи уул - Токио
  • Японы хамгийн үзэсгэлэнт хүрхрээний нэг Ширайто хүрхрээ зорин хөдөлнө. 150м өргөн устай хүрхрээ нь галт уулын гүн уснаас тогтсон бөгөөд 20м өндөр хадны ирмэгээс нарийхан утас мэт урсдаг учир энэхүү нэрийг авчээ.

  • Фүжи уулыг харах хамгийн шилдэг байршил болох Аракураяма Сенген улаан тавцан дээр очиж зургаа татуулна.

  • Буудал явах замдаа цагийн боломжтой бол "Gotemba Premium Outlets" худалдааны төвөөр зочлон шоппинг хийх боломжтой.

✔️ Өглөөний цай

✔️ Зочид буудал

Токио - Чөлөөт өдөр
ӨДӨР
05
Токио - Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараа энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрөөнө. /Шоппинг хийх, Диснэйлэнд орох, буудалдаа амрах гэх мэт өөрийн хүссэнээр өнгөрүүлнэ/

✔️ Өглөөний цай

✔️ Зочид буудал

Токио - Улаанбаатар
ӨДӨР
06
Токио - Улаанбаатар

Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Duty Free дэлгүүрээр орж бэлэг дурсгалын зүйлсээ аваад Нарита нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. 13:40-19:15 цагт Улаанбаатар чиглэлд нисч Япон улсын Токио-Фүжи аяллаа дурсамж дүүрэн өндөрлөнө

✔️ Өглөөний цай

Багтсан үйлчилгээ
✓УБ-Токио-УБ олон улсын нислэгийн тийз
✓Токиод байрлах зочид буудал
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Аяллын хөтөч: Япон, Монгол хэлтэй
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓Аяллын даатгал/20,000$/
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Нэмэлт үйлчилгээ
×Визний хураамж 105,000 төгрөг
×Визний үйлчилгээний хураамж 100,000 төгрөг
БУУДАЛ

4 одтой буудал, хоёр хүний өрөө. Нэг хүний өрөө хүсвэл нэмэлт төлбөртэй.

ТЭЭВЭР

Онгоцны тийз, аяллын автобус — бүгд үнэд орсон.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.

Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх

Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Виз
Чиглэл бүрийн шаардлагыг урьдчилан хэлж, бүрдүүлэхэд тусална.

Монгол Улсын иргэдэд тавигдах визийн шаардлага улс бүрт өөр. Зарим чиглэлд визгүй зорчдог бол заримд нь элчин сайдын яамаар урьдчилан виз мэдүүлэх шаардлагатай. Бид захиалга баталгаажмагц таны чиглэлд яг ямар бичиг баримт хэрэгтэйг жагсааж өгч, бүрдүүлэх, мэдүүлэх бүх шатанд хамт ажиллана.

Ихэвчлэн шаардагддаг бичиг баримт

  • Гадаад паспорт (эх хувь, 6 сараас дээш хугацаатай)

  • Цээж зураг: цагаан фонтой, сүүлийн 6 сард авахуулсан, 3.5×4.5 см

  • Визийн мэдүүлгийн маягт (бид бөглөхөд тусална)

  • Ажлын газрын тодорхойлолт: албан тушаал, цалин, чөлөө олгосон тухай

  • Банкны хуулга: сүүлийн 3–6 сарын, хангалттай үлдэгдэлтэй

  • Нислэгийн тийз болон зочид буудлын захиалгын баталгаа (бид гаргаж өгнө)

  • Шаардлагатай тохиолдолд: урилга, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, оюутны тодорхойлолт

Хугацаа

  • Бичиг баримтаа аялал эхлэхээс 3–4 долоо хоногийн өмнө бүрдүүлж эхлэх

  • Элчин сайдын яамны шийдвэр ихэвчлэн 5–10 ажлын өдөр

  • Баяр, амралтын улирлаар хугацаа уртсах тул эрт мэдүүлэх

18 нас хүрээгүй хүүхэдтэй бол

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ

  • Эцэг эх хоёулаа явахгүй бол нөгөө эцэг эхийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл

Анхаарах

  • Визийн хураамж аяллын үнэд ороогүй бол тусад нь төлөгдөнө

  • Визийн эцсийн шийдвэрийг тухайн улсын элчин сайдын яам гаргадаг

  • Өмнө нь виз татгалзуулж байсан бол урьдчилан хэлээрэй, бид хамтдаа бэлтгэнэ

Тодорхой асуулт байвал манай зөвлөхтэй холбогдоорой: +976 8911 0805

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж

  • Ачаа тээш алдагдах, хоцрох

  • Нислэг цуцлагдах, хойшлох

Даатгалын гэрээний хуулбарыг аялал эхлэхээс өмнө илгээнэ. Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдээрэй.

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.11.13
Баасан гараг
Бүртгэл нээлттэй5,400,000₮
Хүүхэд 4,700,000₮
2026.12.11
Баасан гараг
Бүртгэл нээлттэй5,400,000₮
Хүүхэд 4,700,000₮
Сонгосон: 2026.11.13 – 2026.11.19 · 5,400,000₮ · Хүүхэд 4,700,000₮
Аяллын үнэ
5,400,000₮ / 1 хүн
Хүүхэд: 4,700,000₮ / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
5 шөнө · 6 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
5,400,000₮

Аяллын дурсамжууд