Жининь - Бээжин - Юниверсали студи аялал /Газрын/
Аяллын тухай
Жинин Бээжин аялалаар 33 төрлийн халуун рашаантай Water world усан амралтын цогцолборт амарч, Бээжин хотын алдарт Цагаан хэрэм, 7000 гаруй амьтантай амьтны хүрээлэн, Хамгийн том далайн аквариум, Дэлхийн парк, шувууны үүр, Усан шоо талбай, Холливудын алдарт сэдэвчилсэн парк Юниверсал студи-д ханатлаа тоглох тул байгууллага хамт олон болон гэр бүл, найз нөхдөөрөөр аялахад хамгийн тохиромжтой аялал юм .
Энэхүү аялалд өдрийн 3 хоол, Галт тэрэг КУПЕ багтсан байгаа шүү!
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
✔️ Галт тэрэг: КУПЕ

Энэ өдөр 07:15 Замын Үүдэд галт тэрэгнээс бууна. Хил гарах улс хоорондын автобусаар 2 улсын хил нэвтрээд Эрээн хотод ирнэ.
Өдрийн хоолоо Эрээн хотод иднэ. Дараа нь Жинин хот руу аяллын автобаусаар хөдөлнө /350км/
Өвөр монголын хамгийн том 33 төрлийн халуун рашаантай усан ресорт 5-н одтой ‘Water World’ УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.
18:00-20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ. Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ Water World -амрах өрөөнд

Өглөө Бээжин хотыг зорино. Бээжин хот руу зорчих замдаа Жанчхүү хотоор дайран өнгөрөх ба орой Бээжин хотод Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборын гайхамшгийг мэдрэх болно.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ Зочид буудал 4****

Өглөө дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай акравиум болох Далайн аквариум-д зочлон далай усан доорх ертөнцтэй танилцах болно. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно.
Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50м.кв талбайг эзлэх амьтны хүрээлэн-гээр аялна.
Дэлхийг харах бас нэгэн боломж Дэлхийн гайхмшигуудыг жижигрүүлсэн хувилбар болох Дэлхийн Парк-р зочилно.
✔️ Өглөөний цай
✔️ Оройн хоол
✔️ Зочид буудал 4****

Энэ өдөр Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг хамгийн том сэдэвчилсэн парк болох UNIVERSAL studio-д очин бүтэн өдрийг хөгжилдөн мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой. /Юниверсал орох тасалбар хөтөлбөрийн үнэд багтсан/
✔️ Өглөөний цай
✔️ 4* зочид буудал

Энэ өдөр Дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаад, цааш үргэлжлүүлэн хурдны замаар Эрээн хотын зүг аяллын автобусаар хөдлөнө. Эрээн хотод ирсэнээр зочид буудалдаа байрлан амарна.
✔️ Өглөөний хоол
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ Зочид буудал 4****

Өглөө Эрээн хотын худалдааны төвөөр /зээл/ орох боломжтой бөгөөд 12 цагт буудлаа хүлээлгэн өгөөд зочид буудлын үүдэнд 2 улсын хил нэвтрэх автобусандаа сууж хил гарна. Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд–УБ чиглэлийн галт тэргэндээ сууна. Галт тэргэнд хононо.
✔️ Өглөөний хоол
✔️ Галт тэрэг: КУПЕ

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.
Таны хөтөч

4 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүнг байрлана
Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу
УБ-Замын Үүд-УБ галт тэрэг: КУПЕ болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн туслам
Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх энэ тохиолдолд даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу.
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.10.22 Пүрэв гараг | Бүртгэл нээлттэй | 1,690,000₮ Хүүхэд 1,390,000₮ | |
2026.10.29 Пүрэв гараг | Бүртгэл нээлттэй | 1,690,000₮ Хүүхэд 1,390,000₮ | |
2026.11.12 Пүрэв гараг | Бүртгэл нээлттэй | 1,690,000₮ Хүүхэд 1,390,000₮ | |
2026.11.26 Пүрэв гараг | Бүртгэл нээлттэй | 1,690,000₮ Хүүхэд 1,390,000₮ |







































