Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Хөх Хот-Мини Аватар-Жининь аялал
← Бүх аяллууд
5 Бүртгэл нээлттэй

Хөх Хот-Мини Аватар-Жининь аялал

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА6 шөнө 7 өдөр ОГНОО2026.10.21 ЧИГЛЭЛУБ-Эрээн-Хөххот-Мини Аватар-Жининь-УБ АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

Жинин-Хөххот-Мини Аватар аялалд хамрагдсан бүх аялагчддаа урьдчилан сэргийлэх бүтэн биеийн багц шинжилгээ бэлгэлнэ. Жинин хотод 33 төрлийн халуун рашаантай Water world усан амралтын цогцолборт амарч, Мини аватар буюу хавцал дундах шилэн гүүрээр алхаж, Панда, Анааш зэрэг ховор амьтадтай амьтны хүрээлэнгээр зочилж, маш том өндөр гулсууртай усан паркт хөгжилдөн тоглоно. Хөххотод хотын төвийн тухлаг зочид буудалтай тул хэд алхаад л BBRAND OUTLET, UNICLO, ZARA ..Спорт брэндүүд бүгд бий шүү.

Онцлох зүйлс

Бүтэн биеийн шинжилгээ бэлгэнд
Мини Аватар-Шилэн гүүр
Амьтны хүрээлэн
Усан парк
Усан амралтын цогцолбор
Хүслийн сүм
Шинжлэх ухаан технологийн музей

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар – Замын Үүд
ӨДӨР
01
Улаанбаатар – Замын Үүд

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

✔️ Галт тэрэг: ПЛАСКАРТ

Эрээн хот – Жининь
ӨДӨР
02
Эрээн хот – Жининь

Өглөө 07:15 Замын Үүдэд очино. 2 улсын хил нэвтэрсний дараа Эрээн хотоос Жининь хот руу автобусаар хөдөлнө./350 км ойролцоогоор 4 цаг явна/

Өвөр монголын хамгийн том 5-н одтой ‘Water World’ УСАН АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР-т байрлана.

Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.

✔️ Оройн хоол

✔️ Water World-н амрах өрөөнд

Мини Аватар – Хөххот
ӨДӨР
03
Мини Аватар – Хөххот

Хүслийн сүмэнд очиж хүслээ шивнэнэ. Автобусандаа суугаад 90км зайд байрлах экстрим амралтын төвд ирнэ.

Мини Аватар-Шилэн гүүр болон амьтны хүрээлэнгээр зочилно /Zipline дүүжин олсоор буух үйлчилгээ нэмэлт төлбөртэй/

Маргааш өглөө нь шинжилгээ өгөх тул 22 цагаас хойш шингэн зүйлс бага уух

Усан паркт хөгжилдөн тоглоно. Хөх хот руу хөдөлнө/60км/

✔️ Өглөөний хоол

✔️ Оройн хоол

✔️ Зочид буудал

Хөх хот – Шинжилгээ
ӨДӨР
04
Хөх хот – Шинжилгээ

Эрүүл мэндийн шинжилгээ өгөх аялагчид өлөн байх шаардлагатай тул өглөөний цай уухгүй. Эмнэлэгтээ очиж багц шинжилгээнд хамрагдана.

Өдрийн хоолны дараа Шинжлэх ухаан Технологийн музей үзнэ.

Үдээс хойш чөлөөт цаг шоппинг хийх

✔️ Өглөөний хоол

✔️ Өдрийн хоол

✔️ Зочид буудал

Хөх хот – Эрээн хот
ӨДӨР
05
Хөх хот – Эрээн хот

Өглөөний цайны дараа эмнэлэгтээ очиж шинжилгээний хариу болон эмчийн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдана. Дараа нь шаардлагатай эм танг бичүүлэх мөн худалдан авах боломжтой.

Дараа нь Хөх хотоос Эрээн хот рүү хөдөлнө/380км

✔️ Өглөөний хоол

✔️ Зочид буудал

Эрээн хот – Замын Үүд
ӨДӨР
06
Эрээн хот – Замын Үүд

Өглөө Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд–УБ чиглэлд хөдөлнө. Галт тэргэнд хононо.

✔️ Өглөөний хоол

✔️ Галт тэрэг: ПЛАСКАРТ

Улаанбаатар
ӨДӨР
07
Улаанбаатар

09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Хөххотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аяллаа өндөрлөнө.

Таны хөтөч

Аяллын турш тантай хамт явж, бүх зохион байгуулалтыг хариуцна.
Mr Uudam
Mr Uudam
★5.0(0 үнэлгээ)
Ахлах хөтөч
4 жил
Туршлага
8+
Аялал хөтөлсөн
1 хэл
Монгол Хятад хэл
Багтсан үйлчилгээ
✓Галт тэрэг: ПЛАСКАРТ
✓Байрлах зочид буудал
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Аяллын хөтөч: Хятад, Монгол хэлтэй
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓Аяллын даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ
×Хөтөч, жолоочийн гарын мөнгө
БУУДАЛ

4 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүн байрлана

Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу

ТЭЭВЭР

УБ-Замын Үүд-УБ галт тэрэг: Пласкарт болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.

Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх

Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж

Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх энэ тохиолдолд даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу.

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.10.21
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.10.28
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.10.31
Бямба гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.11.04
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.11.11
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.11.18
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
2026.11.25
Лхагва гараг
Бүртгэл нээлттэй890,000₮
Хүүхэд 790,000₮
Сонгосон: 2026.10.21 – 2026.10.27 · 890,000₮ · Хүүхэд 790,000₮
Аяллын үнэ
890,000₮ / 1 хүн
Хүүхэд: 790,000₮ / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
6 шөнө 7 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
890,000₮

Аяллын дурсамжууд