Нарлаг Натранг - Хөххот аялал/газар агаар хосолсон
Аяллын тухай
Далайн дундах аралд байрлах алдарт VinWonders паркаар зочилж, 3.3 км урт далайн дээгүүрх Cable Car-аар зорчих, усан парк, зугаа цэнгэлийн ертөнцтэй танилцахаас гадна Лонг Сон сүм, Вьетнамын алдарт кофены амт, сувдан эдлэлийн худалдаа болон I-Resort-ын эрдэс шавар ванн, халуун рашаанд алжаалаа тайлах боломжтой.
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:50 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
✔️Галт тэрэг

Өглөө 07:15 Замын Үүдэд буугаад хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод ирнэ. Эрээн хотод ирээд өдрийн хоолоо иднэ/аялагчид өөрсдөө/
Өдрийн хоолны дараа 13:30 цагийн үед шууд Хөх хотын чиглэлд автобусаар хөдөлнө. /5цаг явна/
Хөххотод ирсэнээр буудалдаа байрлан амарна
✔️4 одтой зочид буудал

Өглөө Хөх хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлэн Хөххот-Натранг чиглэлд 09:40/17:40 цагийн нислэгээр ниснэ.
Cam Ranh олон улсын нисэх онгоцны буудалд Натранг хотод газардаж хилээр нэвтрээд гараад ирэхэд аяллын хөтөч таныг тосож авна.
Орой зочид буудалдаа хүргүүлж байрлан амарна.
✔️4 одтой зочид буудал

Hon Tre аралд байрлах Vinwonder паркийн аялалтай. Энэхүү парк нь далай доторх арал дээр байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан амралт, зугаалга, тоглоомын төв юм.
Тус арал руу далайн дээгүүр 3,300м үргэлжлэх, далайн түвшнээс дээш 70м-ийн өндөрт байрлах алдарт Cable Car-аар зорчино.
Усан парк – Тропикийн халуунд сэрүүцэх олон төрлийн усан гулсуур, долгионт бассейн, хүүхдэд зориулсан тоглоомын усан хэсэг болон ресторан, кофе шоп, дэлгүүрээр зочлох боломжтой
Арал дээр буфет өдрийн хоол зооглоно. Далайн эргийн дагуух элсэн дээрх амралтын бүсүүдэд амрах боломжтой.
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Оройн хоол
✔️4 одтой зочид буудал

Long Son Pagoda – 150 орчим шатаар өгсөн, бадамлянхуа цэцгэн суурин дээр заларсан Аварга цагаан Буддагийн хөшөө
Aroma House – Вьетнамын алдарт кофены амтыг мэдэрч, төрөл бүрийн цай, амттан болон орон нутгийн жимсний бүтээгдэхүүнтэй танилцана.
Monalisa Pearl Showroom – Сувдан гоёл чимэглэлийн үзэсгэлэн, худалдааны танхимаар зочилж, төрөл бүрийн сувд, тэдгээрээр урласан гоёмсог эдлэлүүдтэй танилцана.
I-Resort Nha Trang – Халуун орны ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байгалийн эрдэс шавар ванн, халуун рашаантай усан сан, жакузи, усан иллэг болон усан паркийн төрөл бүрийн тоглоом, байгууламжаар үйлчлүүлэн амарч тухлах боломжтой.
Өдрийн хоол Солонгос маягийн амттай шарсан мах (BBQ)
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Оройн хоол
✔️Зочид буудал

Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр аялагчид цагийг хүссэнээрээ өнгөрүүлэх болно.
✔️Өглөөний цай
✔️ 4 одтой зочид буудал

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. Дараа нь бид зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд Натранг хотын нисэх онгоцны буудал руу хүргүүлнэ.
10:40/21:10 цагийн нислэгээр Хөх хотын зүг ниснэ. Хөх хотод бууснаар зочид буудалдаа байрлан амарна.
✔️Өглөөний цай
✔️4 одтой зочид буудал

Өглөөний цайны дараа аяллын автобусандаа сууж шууд Эрээн хотын зүг хөдөлнө. /5 цаг явна/
Хил гарах автобусанд сууж хил нэвтэрч Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд–Улаанбаатар чиглэлийн галт тэргэндээ сууна
✔️Галт тэрэг

Өглөө 09:20 цагт Улаанбаатарт ирсэнээр Хөх хот-Хайнан арлаар хийсэн гайхалтай аялалаа өндөрлөнө.
4 одтой буудал, хоёр хүний өрөө.
Нэг хүний өрөө хүсвэл нэмэлт төлбөртэй.
Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар галт тэрэг/КУПЕ
Хөххот-НаТранг-Хөххот орон нутгийн нислэгийн тийз, хот хоорондын аяллын автобус — бүгд үнэд орсон.
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж
Ачаа тээш алдагдах, хоцрох
Нислэг цуцлагдах, хойшлох
Даатгалын гэрээний хуулбарыг аялал эхлэхээс өмнө илгээнэ. Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдээрэй.
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.12.27 Ням гараг | Бүртгэл нээлттэй | 3,990,000₮ Хүүхэд 3,690,000 6-12нас/буудалд ортой | |
2027.01.03 Ням гараг | Бүртгэл нээлттэй | 3,990,000₮ Хүүхэд 3,690,000 6-12нас/буудалд ортой |

















