Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Шанхай—Жанжиажие хосолсон аялал
← Бүх аяллууд
4.9 Дүүрсэн

Шанхай—Жанжиажие хосолсон аялал

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА7 шөнө · 8 өдөр ОГНОО2026.11.19 ЧИГЛЭЛУБ-Шанхай-Жанжиажие-Улаанбаатар АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

Алдарт Шанхай - Жанжиажие 2 хотыг хослуулан аялах ховорхон боломж юм. БНХАУ-ын Хунань мужид байрладаг, өндөр эгц шовх уул, байгалийн үзэсгэлэнгээрээ Хятадад төдийгүй дэлхийд алдартай соёлын өвд бүртгэгдсэн бүс нутаг юм. Тэнгэрийн хаалга, айдсаа даван туулан алхах шилэн гүүр, ууланд бэхлэгдсэн лифт, хамгийн урт агаарын зам, үзэсгэлэнт байгалтай танилцаж, Шөнийн Шанхай хотын үзэсгэлэнг харж ХУАН ПУ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, Сувдан цамхагийн 103 давхарт гарч Шанхай хотыг бүхэлд нь тольдох гайхалтай өвөрмөц хосолсон аялалдаа урьж байна.

Онцлох зүйлс

Тэнгэрийн хаалга — Тяньмэньшань уул
Дэлхийд хамгийн урт орчигч тээврийн зам Cable car
Дэлхийн анхны уул өөд өгсөн хаданд бэхлэгдсэн Байлун цахилгаан шат
Аватар киноны зураг авалт хийгдсэн Пандора гариг, Халалуяа уул
Тианзи цогцолборын Алтан ташуур горхи
Цайны дэлгүүр, Торгоны дэлгүүр
Хамгийн алдартай шашны газар Чэнхуан сүм
Шанхай хотын Нанжин гудамж
Шанхайн Сувдан цамхаг
Хуан Пу мөрний хөлөг онгоцны аялал
Шанхайн Чөлөөт өдөр

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
УБ-Шанхай
ӨДӨР
01
УБ-Шанхай

13:00/17:00 цагт 9С7058 дугаартай нислэгээр Шанхай хотын Пудун нисэх онгоцны буудалд ирнэ.

Шанхай-Чанша чиглэлд 20:44/06:52 цагийн унтлагын галт тэргээр хөдөлнө.

✔️Унтлагын галт тэрэг

Чанша-ЖанЖиаЖие
ӨДӨР
02
Чанша-ЖанЖиаЖие

Өглөө 06:52 цагт Чанша хотод буугаад аяллын автобусаар ЖанЖиаЖие хот руу хөдөлнө.

Тянмэнь уулын цэцэрлэгт хүрээлэнд алдарт Тэнгэрийн Хаалга дээр ирнэ. 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279м өндөрт Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам Cable car -т сууна. Дээшлэх тусам байгалийн гайхамшигт үзэмж харагдана. /Нэмэлт төлбөртэй санал болгох хөтөлбөр: Тузиа үндэсний дуурь 120юань/

✔️Өдрийн хоол

✔️Зочид буудал

Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-Аватар
ӨДӨР
03
Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-Аватар

Цэцэрлэгт ойн хүрээлэн, Алтан ташуурын горхи, дэлхийн анхны уул өөд өгсөх Байлун цахилгаан шат-аар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн Халалуяа ууланд очно.

Пандора гаригийг нүдээр үзэж, үзэсгэлэнт Халалуяа уул, уулыг ороосон 99 нугачаат зам, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээг үзэж сонирхоно.

✔️Өглөөний цай

✔️Өдрийн хоол

✔️Зочид буудал

ЖанЖиаЖие
ӨДӨР
04
ЖанЖиаЖие

ЖанЖиаЖие хотын нутгийн онцлогийг харуулсан бараа бүтээгдэхүүн болон цайны дэлгүүрээр орж амталгаа хийх боломжтой.

Дараа нь чөлөөт цаг бөгөөд хэрвээ аялагчид хүсвэл Хавцалын дунд дунд баригдсан эр зоригийн гүүр хэмээн нэрлэгддэг Шилэн гүүрийг үзэх боломжтой/Нэмэлт төлбөртэй 240 юань/

✔️Өглөөний цай

✔️Өдрийн хоол

✔️Зочид буудал

ЖанЖиаЖие-Чанша-Шанхай
ӨДӨР
05
ЖанЖиаЖие-Чанша-Шанхай

Хотын торгоны дэлгүүрээр орж худалдан авалт хийх боломжтой.

Дараа нь Шар луугийн агуй үзэх боломжтой /Нэмэлт төлбөртэй 228 юань/

Чанша хотруу буцаж Чанша хотын галт тэрэгний буудалд хүргүүлж Чанша-Шанхай чиглэлд галт тэргэндээ сууж хөдөлнө.   

Чанша-Шанхай чиглэлд 20:00/06:08 цагийн унтлагын галт тэргээр хөдөлнө.

✔️Өглөөний цай

✔️Өдрийн хоол

✔️Зочид буудал

Чанша-Шанхай хотын аялал
ӨДӨР
06
Чанша-Шанхай хотын аялал

Өглөө эрт Шанхайн хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан сүм, Юйюань цэцэрлэгээр зугаалнга  хүрээлэн Нанжин гудамжаар  зугаална.

Орчин үеийн Шанхай хот буюу Шанхайн сувдан цамхаг, Вайтан дүүргийн далайн эргийн бүс Бунд, Дэлхийн санхүүгийн төв зэргийг үзэх бөгөөд цамхагийн 103 давхарт гарч Шанхай хотыг дээрээс тольдоно.

Шанхай хотын шөнийн үзэмжийг харангаа Хуан Пу мөрнөөр хөлөг онгоцны аялал хийж шөнийн Шанхайн үзэмжийг гайхшран  аялана.

✔️Өглөөний цай

✔️Оройн хоол

✔️Зочид буудал

Шанхай чөлөөт өдөр
ӨДӨР
07
Шанхай чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр тул аялагчид өөрийн хүссэнээр цагийг өнгөрөөнө.

/Диснэйлэнд........юань, Усан Парк.......юань Амьтны хүрээлэн... санал болгох өөрсдийн зардалаар/

✔️Өглөөний цай

✔️Зочид буудал

Жанжиажие-Чангша-Хөххот
ӨДӨР
08
Жанжиажие-Чангша-Хөххот

Өглөөний цайгаа боолтоор аваад нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.

Шанхай - Улаанбаатар чиглэлд 9С7057 дугаартай нислэгээр 08:10/12:00 цагт ниснэ.

Улаанбаатар хотод бууснаар Алдарт Тэнгэрийн хаалга-Шанхайн аялалаа дурсамж дүүрэн өндөрлөнө

✔️Өглөөний цай

✔️Зочид буудал

Таны хөтөч

Аяллын турш тантай хамт явж, бүх зохион байгуулалтыг хариуцна.
Mr Bukhuu
Mr Bukhuu
★5.0(5 үнэлгээ)
Ахлах хөтөч
2 жил
Туршлага
4+
Аялал хөтөлсөн
1 хэл
Монгол Хятад хэлтэй
Багтсан үйлчилгээ
✓УБ-Шанхай-УБ нислэгийн тийз
✓Шанхай-Жанжиажие хурвны галт тэрэг/2талдаа
✓4* одтой зочид буудалд 2-оороо байрлах
✓Шанхай болон Жанжиажие хотод үйлчлэх аяллын автобус
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓Аяллын хөтөч: Хятад, Монгол хэлтэй
✓Гадаад аяллын иж бүрэн даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Нэмэлт үзвэр үйлчилгээний тасалбар
×Хөтөч жолоочийн гарын мөнгө
БУУДАЛ

4 одтой буудалд 2-оор байрлана.

Нэг хүний өрөө буюу өрөөнд ганцаараа байрлах тохиолдолд нэмэлт төлбөртэй.

ТЭЭВЭР

Онгоцны тийз, галт тэрэг, аяллын үеийн автобус — бүгд үнэд багтсан

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.

Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх

Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж

Архаг өвчин сэдрэх болон өвчлөх тохиолдолд хүчингүй

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
2026.11.19
Пүрэв гараг
Дүүрсэн3,690,000₮
Хүүхэд 3,350,000₮
Огноо сонгоогүй байна
Аяллын үнэ
3,690,000₮ / 1 хүн
Хүүхэд: 3,350,000₮ / 1 хүн
Үнэ сонгосон хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.
7 шөнө · 8 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
3,690,000₮

Одоогийн хуваарь бүгд дүүрсэн. Зөвлөхөөс дэлгэрэнгүй асуугаарай.

Зөвлөхтэй холбогдох

Аяллын дурсамжууд