Паттаяа- Бангкок аялал
Аяллын тухай
Тайландын халуун наранд амрах, Бангкок хотын шөнийн зах, Паттаяа хотын далайн эрэг хосолсон амралтын аялал. Халуун орны тав тухтай групп аялал.
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

УБ-Паттаяа чиглэлд 12:00/16:30 цагийн нислэгээр ниснэ.
У-Тапао олон улсын нисэх онгоцны буудалд газардаж хил нэвтрээд аяллын хөтөч таныг тосож зочид буудалдаа хүргүүлж байрлан амарна.
✔️ Оройн хоол
✔️ 5* зочид буудал

109м өндөр, өргөн нь 70м дэлхийн хамгийн том лазераар сийлсэн Будда уул үзнэ.
Дэлхийн шилдэг 10 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд Тайландын уламжлалт шоу, Тай үндэсний бүжиг, Тай бокс, Соёлын үзүүлбэр, Зааны шоу, Динозаврын хөндий зэрэг олон үзвэрүүд үзэж Заан унана.
Дээд ангиллын үнэт эдлэлийн төв болох Эрдэнэсийн музей, бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилно.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ 5* зочид буудал

Моторт хурдны завиар Шүрэн арал явна. Далайн бүлээн усанд орж, биеэ наранд шарж, төрөл бүрийн усан спортоор зугаацах боломжтой. /Тусдаа төлбөртэй/
Буудалдаа очиж хувцсаа солиод Хадагтай Хөвгүүн (Alcarze lady boy show) Кабаре шоу тоглолт үзнэ.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ 5* зочид буудал

1977 онд баригдсан 18м өндөр Алтан Буддаг үзнэ. Зэргэлдээ байрлах view point-д очиж Паттаяа хотыг бүхэлд нь харах болно.
Тайландын хамгийн томд тооцогдох Ramayana усан паркт бүхэл өдөржин тоглоно.
✔️ Өглөөний цай
✔️ Оройн хоол
✔️ 5* зочид буудал

08:00 цагт буудлаас гарч, Бангкок хотын зүг хөдөлнө. Замдаа могойн хүрээлэнгээр зочилж, кобра могойн шоу тоглолт үзнэ.
Дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор цогцлоосон ICONSIAM худалдааны төвөөр орж, шоппинг хийнэ.
Орой нь Чао Прая мөрнөөр усан онгоцоор аялж, Ват Арун сүм, Их Ордныг уснаас тольдон, амьд хөгжим, бүжиг, оройн зоогтой гайхалтай үдшийг өнгөрүүлнэ.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ 5* зочид буудал

Чөлөөт өдөр тул буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр аялагчид цагийг хүссэнээрээ өнгөрүүлэх болно.
✔️ Өглөөний цай
✔️ 5* зочид буудал

Паттаяа хот руу хөдлөөд энэ өдөр чөлөөт өдөр.
Нэмэлтээр Бар-н парк орж бартай зураг авахуулах, Экстрем парк орж Zipline, ATV, Go kart, буудлага хийх зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд авах боломжтой. Эсвэл шоппинг хийх, гадуур зугаалах, далайн эрэг дээр амрах зэрэг хүссэн зүйлээ хийн амрах боломжтой.
✔️ Өглөөний цай
✔️ 5* зочид буудал

Буудлын өрөөг хүлээлгэн өгөөд 18:00-19:00 цагт Паттаяа хотын нисэх онгоцны буудал хүргүүлнэ.
23:00/05:30 цагийн нислэгээр Улаанбаатар хотын зүг ниснэ. Улаанбаатар хотод бууснаар дурсамж дүүрэн аяллаа өндөрлөнө.
✔️ Өглөөний цай
Таны хөтөч

3–4 одтой буудал, хоёр хүний өрөө. Нэг хүний өрөө хүсвэл нэмэлт төлбөртэй.
Онгоцны тийз, хот хоорондын шилжилт, аяллын үеийн автобус — бүгд үнэд орсон.
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ВизЧиглэл бүрийн шаардлагыг урьдчилан хэлж, бүрдүүлэхэд тусална.
Монгол Улсын иргэдэд тавигдах визийн шаардлага улс бүрт өөр. Зарим чиглэлд визгүй зорчдог бол заримд нь элчин сайдын яамаар урьдчилан виз мэдүүлэх шаардлагатай. Бид захиалга баталгаажмагц таны чиглэлд яг ямар бичиг баримт хэрэгтэйг жагсааж өгч, бүрдүүлэх, мэдүүлэх бүх шатанд хамт ажиллана.
Ихэвчлэн шаардагддаг бичиг баримт
Гадаад паспорт (эх хувь, 6 сараас дээш хугацаатай)
Цээж зураг: цагаан фонтой, сүүлийн 6 сард авахуулсан, 3.5×4.5 см
Визийн мэдүүлгийн маягт (бид бөглөхөд тусална)
Ажлын газрын тодорхойлолт: албан тушаал, цалин, чөлөө олгосон тухай
Банкны хуулга: сүүлийн 3–6 сарын, хангалттай үлдэгдэлтэй
Нислэгийн тийз болон зочид буудлын захиалгын баталгаа (бид гаргаж өгнө)
Шаардлагатай тохиолдолд: урилга, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, оюутны тодорхойлолт
Хугацаа
Бичиг баримтаа аялал эхлэхээс 3–4 долоо хоногийн өмнө бүрдүүлж эхлэх
Элчин сайдын яамны шийдвэр ихэвчлэн 5–10 ажлын өдөр
Баяр, амралтын улирлаар хугацаа уртсах тул эрт мэдүүлэх
18 нас хүрээгүй хүүхэдтэй бол
Хүүхдийн төрсний гэрчилгээ
Эцэг эх хоёулаа явахгүй бол нөгөө эцэг эхийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрөл
Анхаарах
Визийн хураамж аяллын үнэд ороогүй бол тусад нь төлөгдөнө
Визийн эцсийн шийдвэрийг тухайн улсын элчин сайдын яам гаргадаг
Өмнө нь виз татгалзуулж байсан бол урьдчилан хэлээрэй, бид хамтдаа бэлтгэнэ
Тодорхой асуулт байвал манай зөвлөхтэй холбогдоорой: +976 8911 0805
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж
Ачаа тээш алдагдах, хоцрох
Нислэг цуцлагдах, хойшлох
Даатгалын гэрээний хуулбарыг аялал эхлэхээс өмнө илгээнэ. Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдээрэй.
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.12.14 Даваа гараг | Бүртгэл нээлттэй | 2,290,000₮ Хүүхэд 3,890,000₮ | |
2026.12.28 Даваа гараг | Бүртгэл нээлттэй | 2,290,000₮ Хүүхэд 3,890,000₮ | |
2027.01.11 Даваа гараг | Бүртгэл нээлттэй | 2,290,000₮ Хүүхэд 3,890,000₮ |

















































