Xanadu TravelЗанаду Трэйвэл Монгол
Туркийн Анталяа-Памуккале 3 хотын аялал
← Бүх аяллууд
5 Хуваарь удахгүй

Туркийн Анталяа-Памуккале 3 хотын аялал

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА7 шөнө 8 өдөр ОГНООУдахгүй ЧИГЛЭЛУБ-Истанбул-Анталяа-Памуккале-Истанбул-УБ АЯЛЛЫН ТӨРӨЛГрупп аялал

Аяллын тухай

БНТурк улсын Истанбул хот нь Ази Европ тивийг холбосон хил дамнасан хот гэдэгээрээ алдартай. Энэхүү аялалаар Медиатын тэнгисийн эрэг дагуух хамгийн алдартай аялал жуулчлалын бүс Анталяа хотод 5 одтой ресортод байрлаж, зөвхөн Турк улсад байдаг Султанит чулуу шигтгэсэн үнэт эдлэлийн дэлгүүртэй танилцах, хотын төвд орших алдарт Дуден хүрхрээ, хуучин хоттой танилцана. Хөвөн цагаан гэгдэх Памуккале хотоор аялаж, Агаарын бөмбөлөгт сууж хөөрөх, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хераполис хот, эртний ромын тетрын туурийг үзэж сонирхох зэрэг баялаг түүх, үзэсгэлэнт газрууд маш ихтэй аялал юм.

Онцлох зүйлс

5 одтой буудал
Туркиш эйрлайны тухтай шууд нислэг
Алдарт Дюден Хүрхрээ, Антальяа хотын аялал, Хуучин хотын аялал, Хераполис
Хөвөн цагаан Паммукале, Бамбоо цэвэр хөвөн даавууны үйлдвэр
Халуун рашаан Thermal Spa
Агаарын бөмбөлөг, Дарсны үйлдвэр
Брэнд аутлет-Шоппинг

Аяллын хөтөлбөр

Өдөр тутмын хуваарь. Цаг агаар, нислэгийн хуваариас шалтгаалж бага зэрэг хөвөх магадлалтай.
Улаанбаатар – Истанбул – Анталяа
ӨДӨР
01
Улаанбаатар – Истанбул – Анталяа

OM161 нислэгээр 05:40/11:25 цагаас Улаанбаатар-Истанбул чиглэлд ниснэ. Истанбул хотын нисэх буудалд бууснаар үргэлжлүүлэн орон нутгийн нислэгээр Истанбул - Антальяа 16:25/17:45 цагаас ниснэ. Нисэх буудалд аяллын хөтөч тосч авна.

✔️ Оройн хоол

✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

✔️Туркиш Эйрлайны шууд нислэг

Анталяа хотын аялал
ӨДӨР
02
Анталяа хотын аялал

Турк улсад л зөвхөн байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр болон турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэрээр зочилно.

Анталья хотын төв талбай, Хуучин хот, алдарт Дуден хүрхрээ үзэж хотын аялал хийнэ.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Оройн хоол

✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

Анталяа – Чөлөөт өдөр
ӨДӨР
03
Анталяа – Чөлөөт өдөр

Чөлөөт өдөр буудалдаа амрах эсвэл аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авах боломжтой.

Анталяа хотын “Mall of Antalya” болон “Deepo Outlet” дэлгүүр худалдааны төвүүдээр ханатлаа шоппинг хийх боломжтой. Зочид буудлын дулаан усан бассейн, СПА, массажны үйлчилгээгээр үйлчлүүлж болно.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Оройн хоол

✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

Анталяа - Памуккале
ӨДӨР
04
Анталяа - Памуккале

Өглөө хөвөн цагаан гэгдэх Памуккале хот руу хөдөлнө. Денизли Хөвөн даавуун эдлэлийн Бамбоо дэлгүүрт зочилно.

Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон. Бэлэн хувцас, хөвөн дэр, хөнжил гар нүүрийн алчуур зэргийг худалдан авалт хийх боломжтой.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Оройн хоол

✔️ Зочид буудалд 5***** Adempira Spa and Thermal

Памуккале
ӨДӨР
05
Памуккале

Энэ өдөр агаарын бөмбөлөгөөр аялахаар захиалга өгсөн аялагчид өглөө эрт 05:00 цагт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Аялагчид агаарын бөмбөлөгөөр хөөрч аялсны дараа буудалдаа ирж өглөөний цайгаа уух юм. /Агаарынбөмбөлгийнүнэ–150 америкдоллар/

Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хераполис хот болон ромын эртний театрыг очиж үзнэ. Мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлэх боломжтой.

Памуккале хотын анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрээр зочилж амталгаа хийж худалдан авалт хийх боломжтой.

✔️ Өглөөний цай

✔️ Өдрийн хоол

✔️ Оройн хоол

✔️Зочид буудал 5***** Adempira Spa and Thermal

Памуккале - Истанбул
ӨДӨР
06
Памуккале - Истанбул

Өглөөний цайны дараа Истанбул хотын аялалд гарна. Алдарт 537 онд баригдсан Хагиа Софиа болон 1616 онд баригдсан Султан Ахметийн сүмээр зочлоод Хар тэнгис болон Мармарын тэнгисийг зааглах Ази Европыг холбосон Босфорын хоолойгоор усан онгоцоор зугаална. Үдээс хойш чөлөөт цаг тул буудалдаа амарч болно, хотоор зугаалж шоппинг хийх дэлгүүрээр явах боломжтой.

✔️ Өглөөний цай

✔️Зочид буудал 5***** Qua Comport Hotel

Истанбул хотын чөлөөт өдөр
ӨДӨР
07
Истанбул хотын чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр буудалдаа амрах эсвэл аялагчид өөрсдийн сонирхолоор өнгөрүүлэх боломжтой.

Истанбул хотын алдартай их дэлгүүр “Mall of Istanbul”, Boyner212 болон “Outlet mall” дэлгүүр худалдааны төвүүдээр shopping хийх боломжтой

✔️ Өглөөний цай

✔️Зочид буудал 5***** Qua Comport Hotel

Истанбул-Улаанбаатар
ӨДӨР
08
Истанбул-Улаанбаатар

Өглөөний цайны дараа чөлөөт цаг бөгөөд 12 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгөөд нисэх буудал руу хүргүүлнэ.

14:10/03:30 цагийн нислэгээр Улаанбаатар хотын зүг ниснэ. Улаанбаатар хотод бууснаар Туркын 3 хотын гайхамшигт аялалаа өндөрлөнө.

✔️ Өглөөний цай

✔️Туркиш Эйрлайны шууд нислэг

Таны хөтөч

Аяллын турш тантай хамт явж, бүх зохион байгуулалтыг хариуцна.
Mr Bemka
Mr Bemka
★5.0(5 үнэлгээ)
Ахлах хөтөч
9 жил
Туршлага
21+
Аялал хөтөлсөн
1 хэл
Монгол Турк
Багтсан үйлчилгээ
✓Олон улсын болон орон нутгийн нислэгийн тийз /ТК/
✓5*одтой зочид буудалд 2-роо байрлах
✓Аяллын турш үйлчлэх унааны зардал
✓Хөтөлбөрт заагдсан хоол
✓Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓Аяллын хөтөч: Турк, Монгол хэлтэй
✓Гадаад аяллын иж бүрэн даатгал
Багтаагүй үйлчилгээ
×Хувийн зардал
×Хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ
×Хөтөч, жолоочийн гарын мөнгө
БУУДАЛ

5 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүн байрлана

Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу

ТЭЭВЭР

Онгоцны 2 талын тийз болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.

Анхаарах зүйлс
Паспорт
Хүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
  • Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх

  • Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.

  • Гэмтэлгүй, норж урагдаагүй байх

  • Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.

Даатгал
Аяллын даатгал үнэд багтсан.

Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.

  • Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж

  • Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх, энэ тохиолдолд даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу

Энэ аяллын бусад хуваарь

Өөрт тохирох огноогоо сонгоод захиалгаа илгээнэ үү.
ОГНООТӨЛӨВҮНЭ
Дараагийн хуваарь удахгүй гарна. Зөвлөхтэй холбогдож урьдчилан бүртгүүлээрэй.
Огноо сонгоогүй байна
Аяллын үнэ
5,290,000₮ / 1 хүн
Хүүхэд: 3,910,000₮ / 1 хүн
7 шөнө 8 өдөр
ТОМ ХҮН
12+ нас
ХҮҮХЭД
2–11 нас
НИЙТ ҮНЭ
1 том хүн
5,290,000₮

Шинэ хуваарь удахгүй гарна. Зөвлөхөөс дэлгэрэнгүй асуугаарай.

Зөвлөхтэй холбогдох

Аяллын дурсамжууд