Туркийн Анталяа-Памуккале 2 хотын аялал
Аяллын тухай
БНТурк улсын Истанбул хот нь Ази Европ тивийг холбосон хил дамнасан хот гэдэгээрээ алдартай. Энэхүү аялалаар Медиатын тэнгисийн эрэг дагуух хамгийн алдартай аялал жуулчлалын бүс Анталяа хотод 5 одтой ресортод байрлаж, зөвхөн Турк улсад байдаг Султанит чулуу шигтгэсэн үнэт эдлэлийн дэлгүүртэй танилцах, хотын төвд орших алдарт Дуден хүрхрээ, хуучин хоттой танилцана. Хөвөн цагаан гэгдэх Памуккале хотоор аялаж, Агаарын бөмбөлөгт сууж хөөрөх, Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хераполис хот, эртний ромын тетрын туурийг үзэж сонирхох зэрэг баялаг түүх, үзэсгэлэнт газрууд маш ихтэй аялал юм.
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

TK237 нислэгээр 09:00/13:30 цагаас Улаанбаатар-Истанбул чиглэлд ниснэ. Истанбул хотын нисэх буудалд бууснаар үргэлжлүүлэн орон нутгийн нислэгээр Истанбул - Антальяа 17:40/19:00 цагаас ниснэ. Нисэх буудалд аяллын хөтөч тосч авна.
✔️ Оройн хоол
✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/
✔️Туркиш Эйрлайны шууд нислэг

Турк улсад л зөвхөн байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр болон турк савхин ба үслэг эдлэлийн үйлдвэрээр зочилно.
Анталья хотын төв талбай, Хуучин хот, алдарт Дуден хүрхрээ үзэж хотын аялал хийнэ.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

Чөлөөт өдөр буудалдаа амрах эсвэл аялагч хүсвэл нэмэлт төлбөртэй хөтөлбөрүүд авах боломжтой. Хүссэнээрээ шоппинг хийх боломжтой
Зочид буудлын дулаан усан бассейн, СПА, массажны үйлчилгээгээр үйлчлүүлж болно.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

Анталяа хотын “Mall of Antalya” болон “Deepo Outlet” дэлгүүр худалдааны төвүүдээр ханатлаа шоппинг хийх боломжтой.
Дэлгүүр Истанбулаас илүү хямд бөгөөд барааны сонголт олголт илүү өргөн байна
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️Зочид буудал 5***** Riolavitas/Ultra all inc/ Grand Ring /Utra all inc/

Өглөө хөвөн цагаан гэгдэх Памуккале хот руу хөдөлнө. Денизли Хөвөн даавуун эдлэлийн Бамбоо дэлгүүрт зочилно.
Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон. Бэлэн хувцас, хөвөн дэр, хөнжил гар нүүрийн алчуур зэргийг худалдан авалт хийх боломжтой.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️ Зочид буудалд 5***** Adempira Spa and Thermal

Энэ өдөр агаарын бөмбөлөгөөр аялахаар захиалга өгсөн аялагчид өглөө эрт 05:00 цагт буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Аялагчид агаарын бөмбөлөгөөр хөөрч аялсны дараа буудалдаа ирж өглөөний цайгаа уух юм. /Агаарынбөмбөлгийнүнэ–150 америкдоллар/
Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хераполис хот болон ромын эртний театрыг очиж үзнэ.
Өдрийн хоолыг нутгийн ресторанд буффет хоол иднэ.
Памуккале хотын анар жимсний талбайд байрлах дарсны үйлдвэрээр зочилж амталгаа хийж худалдан авалт хийх боломжтой.
✔️ Өглөөний цай
✔️ Өдрийн хоол
✔️ Оройн хоол
✔️Зочид буудал 5***** Adempira Spa and Thermal

Өглөө нисэх буудал руу хүргүүлнэ. ТК2577 нислэгээр 11:20/12:40 Памуккале - Истанбул хот руу ниснэ.
Истанбул хотод бууснаар шууд ТК236 нислэгээр 18:15/07:30 Улаанбаатар хотын зүг ниснэ. Улаанбаатар хотод бууснаар Турк улсын гайхамшигт аялалаа өндөрлөнө.
✔️ Өглөөний цай
✔️Туркиш Эйрлайны шууд нислэг
Таны хөтөч

5 одтой зочид буудлын нэг өрөөд 2 хүн байрлана
Хэрвээ ганцаараа байрлахыг хүсвэл өрөөнд ганцаараа байрлах төлбөр /single supplement/ төлөхийг анхаарна уу
Онгоцны 2 талын тийз болон
Аяллын тохилог автобус аяллын үнэд багтсан.
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн осол, яаралтай эмнэлгийн тусламж
Архаг өвчинтэй бол урьдчилан мэдэгдэх, энэ тохиолдолд даатгалын журам үйлчлэхгүйг анхаарна уу
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.10.27 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 4,790,000₮ Хүүхэд 3,690,000₮ | |
2026.10.31 Бямба гараг | Бүртгэл нээлттэй | 4,790,000₮ Хүүхэд 3,690,000₮ | |
2026.11.07 Бямба гараг | Бүртгэл нээлттэй | 4,690,000₮ Хүүхэд 3,690,000₮ | |
2026.11.21 Бямба гараг | Бүртгэл нээлттэй | 4,690,000₮ Хүүхэд 3,690,000₮ | |
2026.12.05 Бямба гараг | Бүртгэл нээлттэй | 4,690,000₮ Хүүхэд 3,690,000₮ | |
2026.12.19 Бямба гараг | Бүртгэл нээлттэй | 4,690,000₮ Хүүхэд 3,690,000₮ |





























