Тэнгэрийн хаалга — Жанжиажие /газар агаар хосолсон/
Аяллын тухай
Жанжиажие хот нь БНХАУ-ын Хунань мужид байрладаг, өндөр эгц шовх уул, байгалийн үзэсгэлэнгээрээ Хятадад төдийгүй дэлхийд алдартай соёлын өвд бүртгэгдсэн бус нутаг юм. Алдарт тэнгэрийн хаалга, айдсаа даван туулан алхах шилэн гүүр, ууланд бэхлэгдсэн лифт, хамргийн урт агаарын зам, үзэсгэлэнт байгалтай танилцах өвөрмөц аялал НИСЛЭГ-ГАЗАР хосолсон 9 шөнө 10 өдрийн аялал
Адал явдал, байгалд дурлагсдад зориулсан онцгой аялал!
Онцлох зүйлс
Аяллын хөтөлбөр

Улаанбаатар хотод Төмөр замын буудалд 16:00 цагт цугларна. 16:40 цагийн УБ-Замын үүд чиглэлд галт тэрэгээр хөдөлнө.
✔️Галт тэрэг КУПЕ

Өглөө 07:15 цагт галт тэрэг Замын үүд хотод ирнэ. 2 улсын хил нэвтэрнэ.
Эрээн хотоос 18:05/18:55 цагийн нислэгээр Хөххот руу ниснэ
Хөххотод буудалдаа байрлан амарна
✔️Оройн хоол
✔️Зочид буудал/транзит/

Хөххотод чөлөөт цаг
Хөххотоос 19:10/21:40 цагийн нислэгээр Чангша хот руу ниснэ. Чангша хотод ирсэнээр зочид буудалдаа байрлан амрана
✔️Өглөөний цай
✔️Зочид буудал

Жанжиажие хот руу аяллын автобусаар хөдөлнө /5 цаг орчим/
Тянмэнь уулын цэцэрлэгт хүрээлэнд алдарт Тэнгэрийн Хаалга дээр ирнэ. 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279м өндөрт Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам Cable car -т сууна. дээшлэх тусам байгалийн гайхамшигт үзэмж харагдана. /Нэмэлт төлбөртэй санал болгох хөтөлбөр: Тузиа үндэсний дуурь 120юань/
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Дэлхийн анхны уул өөд өгсөх хаданд бэхлэгдсэн Байлун цахилгаан шатаар өгсөж Аватар киноны зураг авалт хийсэн ууланд ирнэ. Пандора гаригийг нүдээр үзэж, үзэсгэлэнт Халалуяа уул, уулыг ороосон 99 нугачаат зам, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээг үзэж сонирхоно.
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Уул уулын оройн хаан хэмээгдэх Тианзи уулын цогцолборт газарт ирсэнээр байгалын сүрлэг тогтоц, үзэсгэлэнт уулсаар хүрээлэгдсэн өвөрмөц содон газар юм. Алтан ташуур горхи - Жанжиажие үндэсний ойн хүрээлэнд байрлах үзэсгэлэнт байгалийн газар бөгөөд 7,5км урт үргэлжилдэг энэхүү горхи тунгалаг, цэв хүйтэн устай байдаг бөгөөд өтгөн ой мод, өвөрмөц хэлбэртэй хадаг цохион дунд урсдаг. /Нэмэлт төлбөртэй санал болгох хөтөлбөр: Арван бээрийн галлерэй 76 юань/
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Хятадын хамгийн алдартай цайны газар энэ бүс нутагт байдаг.
Гранд хавцалын үзэсгэлэнт газар хэмээгдэх 400м өндөрт байрлах 370м урттай, 800 хүн зогсох боломжтой алдарт Шилэн гүүр дээр ирнэ. Шилэн гүүр нь хавцалын 2 талдын оргилд баригдсан адал явдалд дурлагсадын айдсаа давах туулах боломж юм. /Нэмэлт төлбөртэй санал болгох хөтөлбөр: Шар луугийн агуй 228юань, Баофенг нуурын аялал 198юань/
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Жанжиажие хотоос Чангша хот руу хөдөлнө. Чөнгша хотын нисэх буудалд хүргүүлж 16:00/18:20 цагийн нислэгээр Хөхотын зүг ниснэ. Хөххотод ирсэнээр зочид буудалдаа байрлан амарна.
✔️Өглөөний цай
✔️Өдрийн хоол
✔️Зочид буудал

Өглөө эрт Хөххотын нисэх онгоцны буудалд ирсэнээр 07:05/07:55 цагийн нислэгээр Эрээн хот руу ниснэ. Эрээн хотод ирсэнээр Эрээн хотын худалдааны төвүүдээр орох, худалдан авалт хийх боломжтой.
14:00 цагт цуглан хил нэвтрэх автобусандаа сууж 2 уулсын хил нэвтэрч Замын үүд хотод ирнэ
18:05 цагт Замын үүд-Улаанбаатар чиглэлд галт тэргээр хөдөлнө.
✔️Өглөөний цай
✔️Галт тэрэг /КУПЕ/
Улаанбаатар хотын төмөр замын буудалд 09:20 цагт Улаанбаатар хотод ирсэнээр дурсамж дүүрэн Тэнгэрийн хаалга аялалаа өндөрлөнө.
Таны хөтөч

3–4 одтой буудалд 2-оор байрлана.
Нэг хүний өрөө буюу өрөөнд ганцаараа байрлах тохиолдолд 800юань нэмэлт төлбөртэй.
Онгоцны тийз, галт тэрэг, аяллын үеийн автобус — бүгд үнэд багтсан
ПаспортХүчинтэй хугацаа 6 сараас дээш үлдсэн байх шаардлагатай.
Аялал дуусах өдрөөс хойш паспортын хүчинтэй хугацаа дор хаяж 6 сар үлдсэн байх ёстой. Олон улс энэ шаардлагыг хатуу мөрддөг тул хугацаа нь хүрэхгүй бол онгоцонд суулгахгүй байх эрсдэлтэй.
Паспортод дор хаяж 2 хоосон хуудас байх
Гэмтэлгүй, норж урагдаагүй байх
Паспорт солих шаардлагатай бол аяллаас 1-ээс доошгүй сарын өмнө шинэчлүүлэх
Паспортынхаа нүүр хуудасны хуулбарыг утсандаа хадгалж, цаасан хувийг тусад нь авч явахыг зөвлөж байна.
ДаатгалАяллын даатгал үнэд багтсан.
Аяллын даатгал үнэд багтсан бөгөөд аяллын бүх хугацааг хамарна.
Гэнэтийн өвчин, осол, яаралтай эмнэлгийн тусламж
Архаг өвчин сэдрэх болон өвчлөх тохиолдолд хүчингүй
Энэ аяллын бусад хуваарь
| ОГНОО | ТӨЛӨВ | ҮНЭ | |
|---|---|---|---|
2026.11.03 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ | |
2026.11.10 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ | |
2026.11.17 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ | |
2026.12.01 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ | |
2026.12.15 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ | |
2026.12.22 Мягмар гараг | Бүртгэл нээлттэй | 2,690,000₮ Хүүхэд 2,390,000₮ |























